Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ: Агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан доголдлыг шуурхай арилган нислэгт бэлэн болгосон

Монголын иргэний агаарын тээвэр(МИАТ)-ийн ОМ302 дугаартай аяллын нислэг агаарын хөлгийн хаалганд гэмтэл гарсны улмаас утаа гарч ослын буулт хийсэн гэх мэдээлэл зарим сайтаар тарсан. Энэ талаар МИАТ-ийн газраас албан ёсоор тайлбар өгчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ: Агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан доголдлыг шуурхай арилган нислэгт бэлэн болгосон
МИАТ: Агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан доголдлыг шуурхай арилган нислэгт бэлэн болгосон. Зураг: МҮОНРТ

Монголын иргэний агаарын тээвэр(МИАТ)-ийн ОМ302 дугаартай аяллын нислэг агаарын хөлгийн хаалганд гэмтэл гарсны улмаас утаа гарч ослын буулт хийсэн гэх мэдээлэл зарим сайтаар тарсан. Энэ талаар МИАТ-ээс албан ёсоор тайлбар гаргажээ.

Тодруулбал “2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаар аяллын агаарын хөлгийн хяналтын самбарт “check-in” гэрэл ассан тул тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийхээр буцаж, БНСУ-ын Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд газардах шаардлага гарсан. Инженер техникийн ажилтнууд агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан дутагдлыг илрүүлэн шуурхай арилган нислэгт бэлэн болгосон байна.

Тус агаарын хөлөг орон нутгийн 00:43 цагт Инчеон ОУНБ-аас хөөрч Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-д 04:04 цагт хэвийн газарджээ. Тус агаарын хөлгийг газардсаны дараа дахин техникийн нарийвчилсан үзлэг хийн нислэг үйлдэх боломжтой болохыг тодорхойлсон байна. Техникийн саатлын улмаас зорчигчдын тав тухыг алдагдуулсанд зорчигч, үйлчлүүлэгч та бүхнээс гүнээ хүлцэл өчье.

Энэ сарын 22-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаар аяллын нислэг төлөвлөсөн цагтаа Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн” гэжээ.

Хуваалцах