Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл худлаа гэв

онгоцноос ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл худлаа гэв
МИАТ-ийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан гэх мэдээлэл худлаа гэв. Зураг: МҮОНРТ

2019 оны хоёрдугаар сарын 15-нд буюу өнөөдөр Инчеон-Улаанбаатар чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 маягийн агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл холбогдох байгууллагад очжээ. Үүний дагуу БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын Онцгой байдлын удирдлагын албанаас тухайн агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийсэн бөгөөд онгоцноос ямар нэгэн тэсрэх бөмбөг илрээгүй аж.

Хамгийн сүүлд өгсөн мэдээллээр МИАТ компанийн ОМ302 нислэгийн нисэх бүрэлдэхүүн холбогдох газруудаас нислэгийг үргэлжлүүлэх зөвшөөрөл авсны үндсэн дээр удахгүй хөөрөхөөр болжээ.

Хуваалцах