“МИАТ” компани ирэх онд дөрвөн онгоцоор парк шинэчлэлт хийнэ
“МИАТ” компани ирэх онд дөрвөн онгоцоор парк шинэчлэлт хийнэ. Тус компани нь 2000-2004 онд үйлдвэрлэсэн таван "Боинг" хөлгөөр нислэг үйлдэж байна.
Мэдээллийн алба

“МИАТ” компани ирэх онд дөрвөн онгоцоор парк шинэчлэлт хийнэ. Тус компани нь 2000-2004 онд үйлдвэрлэсэн таван "Боинг" хөлгөөр нислэг үйлдэж байна.
Эдгээр агаарын хөлгийн дөрвийг нь түрээсийн гэрээгээр авсан байдаг. Гурвынх нь түрээсийн гэрээ ирэх 2019, 2020 онд дуусах юм. “МИАТ” компаний гүйцэтгэх захирал Т.Тамирын яриаг та бүхэнд хүргэж байна.
Тус компани нь 2015 онд 5.6 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Тэгвэл 2016 онд 44 тэрбум, өнгөрсөн онд 60 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. 2020 он гэхэд АНУ руу шууд нислэг хийх зорилго тавин ажиллаж байна.


















