Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ: Нислэгийн тийзээ хуваан төлөх боломжтой боллоо

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Финтек & Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Storepay-гийн хамтын үйл ажиллагааны гэрээнд талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ: Нислэгийн тийзээ хуваан төлөх боломжтой боллоо
МИАТ: Нислэгийн тийзээ хуваан төлөх боломжтой боллоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Финтек & Блокчэйн технологийн хосолсон үйлчилгээ үзүүлэгч Storepay-гийн хамтын үйл ажиллагааны гэрээнд талууд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Ингэснээр хэрэглэгч, үйлчлүүлэгчид Storepay Апп-ыг ашиглан бүх төрлийн нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх нөхцөлөөр буюу 45 хоногт 4 хуваах, 60 хоногт 3 хуваах, 4 сард 5 хуваах зэрэг ямар ч хүү шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр худалдан авах боломжтой болж байна.

Энэхүү хамтран ажиллах гэрээ нь 2022 оны 4 дүгээр сарын 1-нээс эхлэн МИАТ ТӨХК-ийн Тасалбар түгээврийн төвүүдээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ гэж МИАТ ХКК-иас мэдээллээ.

Хуваалцах