“МИАТ” ТӨХК БНСУ-ын Канвон мужруу захиалгат нислэг үйлдэж эхэллээ
Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн БНСУ-ын Канвон мужийн Яньян ОУНБ-ын чиглэлд үйлдэх анхны захиалгат нислэг 2022 оны 10 дугаар сарын 24-ны өдөр 11:53 цагт Хөшигийн хөндий дэх “Чингис Хаан” ОУНБ-аас хөөрлөө.
Мэдээллийн алба

БНСУ-ын Засгийн газар багаар аялах Монгол иргэдийг Яньян ОУНБ-р дамжуулан визгүй нэвтрүүлэх журам баталсны дагуу “МИАТ” ТӨХК 2022 оны 11 дүгээр сарын 19-нөөс 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл БЯМБА гараг бүр Яньян ОУНБ-ын чиглэлд нислэг үйлдэхээр төлөвлөж байгаа юм гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.