"МИАТ" ТӨХК-ийн нисэх бүрэлдэхүүн Чили, Гайти улсад нислэг үйлдээд ирлээ
Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК “Boeing 767-300” агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Гайти Улсын “Санрайс Эйрвэйс” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирлээ.
Мэдээллийн алба

Үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ТӨХК “Boeing 767-300” агаарын хөлгийн баг бүрэлдэхүүн Бүгд Найрамдах Гайти Улсын “Санрайс Эйрвэйс” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгээд өнөөдөр эх орондоо ирлээ.

Өвлийн улиралд агаарын хөлгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой тус гэрээний хүрээнд нисэгч, агаарын хөлгийн үйлчлэгч, инженер техникийн ажилтан, нислэг хяналт зохицуулалтын мэргэжилтэн нараас бүрдсэн баг Чили Гайти улсын чиглэлд 2017 оны 11 дүгээр 21-нээс 2018 оны 1 дүгээр сарын 31-ний хооронд нислэг үйлдсэн байна.

"МИАТ" ТӨХК өмнө нь Бангладеш, Чех улсад нойтон түрээсийн зарчмаар ажиллаж байсан. Энэ удаагийн нойтон түрээсийн ажил Атлантын далайн дээгүүр холын зайн нислэг үйлдсэн болон Өмнөд Америкийн тэнгэрт анх удаа Монгол Улсын төрийн далбааг тээвэрлэн ниссэнээрээ онцлог юм.
Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч тал агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч тал зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм.
Өөрөөр хэлбэл, "МИАТ" ТӨХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцсан байна.
Эх сурвалж: МИАТ


















