Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ ТӨХК компани Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ ТӨХК компани Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ
МИАТ ТӨХК компани Истанбул хотын чиглэлд шууд нислэг үйлдэж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" ОУНБ-аас хөөрлөө.

МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ.

Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн лхагва гарагт үйлдэгдэх бөгөөд зорчигч та бүхэн Storepay аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.

Хуваалцах