Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлажээ

Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Пусан - Улаанб

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлажээ
МИАТ: Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийг цуцлажээ. Зураг: МҮОНРТ

Солонгосын хойгийг чиглэн ирж буй “ Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны 8-р сарын 10-ны өдрийн Улаанбаатар -Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Пусан - Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалж байна.

БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж байгаад зорчигч Та бүхнээс хүлцэл өчье.

МИАТ ТӨХК нь Нислэг саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх болно. Харин тийзийн өдөр болон чиглэл солиулах тохиолдолд зорчигч Та бүхэн тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөхийг анхаарна уу.

МИАТ ТӨХК

Хуваалцах