Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МИАТ: Зорчигчид тээшээ авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг анхааруулж байна

Зорчигч таны тээш тээвэрлэлтийн явцад алдагдсан, эвдэрч гэмтсэн, тээшнээс эд зүйлс алга болсон тохиолдолд тухайн гааль, хяналтын талбайгаас гарахаас өмнө, тээшнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МИАТ: Зорчигчид тээшээ авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг анхааруулж байна
МИАТ: Зорчигчид тээшээ авахдаа бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Зорчигч таны тээш тээвэрлэлтийн явцад алдагдсан, эвдэрч гэмтсэн, тээшнээс эд зүйлс алга болсон тохиолдолд тухайн гааль, хяналтын талбайгаас гарахаас өмнө, тээшнийхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж байхыг МИАТ ТӨХК-өөс анхааруулж байна.

Хэрвээ тээш гэмтсэн бол, тээшний ажилтанд мэдэгдэж тээшний зөрчлийн тухай маягт буюу PIR AKT бөглөхийг зөвлөж байна. Ингэснээр холбогдох авиа компани нь журмын хүрээнд зохих арга хэмжээ авах нөхцөл бүрдэх юм.

Жич: Нисэх буудлын тээш хүлээн авах хэсгээс гадагш гарч явсны дараа тээш гэмтсэн тухай мэдэгдсэн тохиолдолд эсхүл PIR AKT бөглөөгүй бол тээвэрлэгч компани хариуцахгүй болохыг анхаарууллаа.

ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ МИАТ-ТӨХК

Хуваалцах