Миний Монгол намыг бүртгэхээс татгалзав
Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ.
Мэдээллийн алба

Миний Монгол намыг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм байна.


















