“Мишээл-Экспо” төвд урьдчилан сэргийлэх өдөрлөг зохион байгууллаа
Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах” ажлын удирдамж,
Мэдээллийн алба

Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд даргын баталсан “Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах” ажлын удирдамж, хэлтсийн даргын баталсан “Дүүргийн Худалдааны төв, зах, аж ахуйн нэгжүүдийн дарга, захирал, зохион байгуулагч, худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэдэд болзошгүй гамшиг осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хичээл сургалт зохион явуулах төлөвлөгөө, дүүргийн Засаг даргын “Шинэ жилийн баярын арга хэмжээтэй холбогдуулан урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамжийг удирдлага болгон 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа Мишээл-Экспо төв дээр гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулан явууллаа.
Өдөрлөг арга хэмжээнд 600 гаруй иргэн хамрагдаж гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гэр орон сууцны аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар мэдээлэл олж авлаа.



















