Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Мишээл" төвд нийслэлийн татварын газрын нээлттэй хаалганы өдөрлөг болов

“Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг “Дүнжингарав” худалдааны төв, “Мишээл” худалдааны төв, “Драгон” худалдааны төв дээр нээж үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан 2016.06.28-ны өдөр Нийслэлийн татвар газрын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Мишээл" төвд нийслэлийн татварын газрын нээлттэй хаалганы өдөрлөг болов
"Мишээл" төвд нийслэлийн татварын газрын нээлттэй хаалганы өдөрлөг болов. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг “Дүнжингарав” худалдааны төв, “Мишээл” худалдааны төв, “Драгон” худалдааны төв дээр нээж үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан 2016.06.28-ны өдөр Нийслэлийн татвар газрын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааг НТГ-ын дарга Х.Төмөрбаатар нээж үг хэллээ. Тус нээлттэй хаалганы өдөрлөгт ГТЕГазар, Нийслэлийн татварын газар, “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” төвийн улсын байцаагчид болон Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Сонгино Хайрхан дүүргүүдийн Татварын хэлтсийн Татвар төлөгчдөд дэмжлэг үзүүлэх тасгийн байцаагчид Нийслэл хотын албан татвар, АТБӨЯХАТатвар, НӨАТУСистем, болон бусад хуулиудын тухай сурталчилан таниулж, татвар төлөгч хувь хүн, аж ахуй нэгжид татварын хуулийн зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага, сурталчилгааны материал тарааж ажиллалаа. Тус өдөрлөгөөр Номин талст хамтлагын ахлагч СТА н.Батсүх хүрэлцэн ирж ая дууны мэндчилгээ хүргэлээ.

Нийслэлийн татварын газрын танилцуулга, “Татвар төлөгчдөд үзүүлж байгаа татварын цахим үйлчилгээ”-ний талаарх сургалтыг НТГ-ын ТТДҮХ-ийн УАБ Б.Мандалбаатар, НӨАТУС-ийн талаарх сургалтыг ГТЕГ-ын Сургалтын төвийн сургагч багш М.Чойжилсүрэн, НХАТ-ын тухай хуулийн талаарх сургалтыг НТГ-ын ТТДҮХ-ийн УАБ Д.Энхцэцэг нар зохион байгууллаа.

Хуваалцах