Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"MITT" олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот анх удаа оролцлоо

Энэ сарын 23-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод зохиогдсон 23 дахь удаагийн "MITT" үзэсгэлэнд Улаанбаатар хотыг сурталчилсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"MITT" олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот анх удаа оролцлоо
"MITT" олон улсын үзэсгэлэнд Улаанбаатар хот анх удаа оролцлоо. Зураг: МҮОНРТ

"Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд шууд нислэгтэй орнууд руу чиглэсэн гадаад сурталчилгааг идэвхжүүлж, хөрш орноос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор 2016 онд ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Японд зохиогддог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгүүдэд оролцохоор төлөвлөсний дагуу энэ сарын 23-26-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод зохиогдсон 23 дахь удаагийн "MITT" үзэсгэлэнд Улаанбаатар хотыг сурталчилсан байна.

2015 оноос эхлэн олон улсын аялал жуулчлалын зах зээлд Улаанбаатар хотыг соёлын болон бизнес жуулчлалын бие даасан зорих газар болгон сурталчлах ажил эхэлсэн бөгөөд 85 орны 2000 гаруй аялал жуулчлалын байгууллага улс, хот, аяллын бүтээгдэхүүнээ танилцуулсан тус үзэсгэлэнд анх удаа Монгол Улсаас Нийслэлийн Аялал жуулчлалын газар, "МИАТ" ХК, "Нью Жуулчин" групп оролцлоо.

Үзэсгэлэнг 32 мянга гаруй мэргэжилтэн үзэж сонирхсоны 54 хувь нь аяллын агент, 21 хувь нь тур оператор, 9 хувь нь байр сууцны үйлчилгээ эрхлэгчид, 8.4 хувийг мэдээллийн технологи, тээврийн компанийн төлөөлөгчид байсан байна.

Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газар хот, хот орчмын аяллын үзмэрүүдээ, МИАТ ХК Москва-УБ-Москва болон Улаанбаатараас эхлэлтэй олон улсын нислэгүүдээ, Нью Жуулчин групп "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын аялал жуулчлалын арга хэмжээнүүдийг түлхүү сурталчиллаа. Үзэсгэлэнгийн албан ёсны дэмжигчээр НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, түнш орноор Израйль улс ажиллалаа гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээлэв.

Хуваалцах