Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

МХЕГ-т өгсөн Зөвлөмжийн биелэлтийг шалгав

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаатай холбоотой тодорхой гэмт хэрэг үйлдэгдэж, эрүүгийн хэргийг АТГ шалгаж, улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн.

АТ
Авлигатай Тэмцэх газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХЕГ-т өгсөн Зөвлөмжийн биелэлтийг шалгав
МХЕГ-т өгсөн Зөвлөмжийн биелэлтийг шалгав. Зураг: МҮОНРТ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаатай холбоотой тодорхой гэмт хэрэг үйлдэгдэж, эрүүгийн хэргийг АТГ шалгаж, улмаар шүүхээр шийдвэрлэгдсэн. Энэ гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцөлийг арилгах, дахин ийм гэмт хэрэг давтан гарахгүй байх чиглэлээр АТГ урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Энэ хүрээнд МХЕГ-т зөвлөмж хүргүүлж, уг зөвлөмжийн биелэлттэй газар дээр нь танилцаж, хэрэгжилтийн явц байдалд үнэлгээ хийсэн. МХЕГ-аас экспорт, импортын мэдэгдэл, гэрчилгээ олгох үйл ажиллагаа нь хөндлөнгийн хяналтгүй хийгддэг байсныг өөрчилж байгаа юм байна. 11 ажлыг цахим хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байна. Авлигад өртөх эрсдэлтэй ажил, үйлчилгээг тодорхойлон ажиллаж эхэлжээ. Цаашид зөвлөмжийг бүрэн дүүрэн хэрэгжүүлж, экспорт, импортын гэрчилгээ олгох журмыг нэн даруй батлуулах шаардлагатай байгаа юм.

Хуваалцах