Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

МХХ-оос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа ирүүлжээ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тус холбооныхон Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дараах саналыг гаргажээ. Тухайлбал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
МХХ-оос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа ирүүлжээ
МХХ-оос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд саналаа ирүүлжээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг тус холбооныхон Үндсэн хуулийн эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцээд дараах саналыг гаргажээ. Тухайлбал,

Нэгдүгээрт, эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцлийн хүрээнд УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүний ажил үүргийг хавсран гүйцэтгэхийг бүрэн хориглох нь зүйтэй. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцээс 1996, 1998, 2000 онд гаргасан шийдвэрүүдийг харгалзан үзэх шаардлагатай.

Хоёрдугаарт, шүүх эрх мэдлийн зохицуулалтын хүрээнд Улсын дээд шүүх 21 шүүгчээс бүрдэнэ гэж тоо заасныг өөрчлөх хэрэгтэй. Улсын дээд шүүхийн гурван танхим байгаа ч цаашид шүүгчид танхим дотроо дагнан төрөлжих асуудал гарахыг үгүйсгэх аргагүй. Иймд Улсын дээд шүүхийн шүгчдийн тоог хатуу тогтоож, хязгаарлах боломжгүй юм. Мөн одоо байгаа шүүгчдийг ямар шалгуураар хэрхэн өөрчлөх нь тодорхойгүй байна гэжээ.

Хуваалцах