Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ

“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилд 5 бүлэгт 150 хүүхэд, 14 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ
“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэг хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Зураг: МҮОНРТ

“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэг 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтээ өнөөдөр хийлээ. Нээлтэд МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн С.Мягмар, МҮОНРТ-ийн Байгууллагын Хөгжлийн Газрын дарга Т.Батзориг нар оролцож, эцэг эхчүүд, хүүхэд багачуудын баяр хөөрийг хуваалцлаа. Тус цэцэрлэгт энэ хичээлийн жилд 5 бүлэг, 150 орчим хүүхэд суралцах бөгөөд нийт хүүхдүүдийн 60 орчим хувь нь МҮОНРТ-ийн ажилтан, уран бүтээлчдийн хүүхдүүд юм. МҮОНРТ-ийн удирдлагуудын санаачлагааражилчдынхаа хүүхдүүдийг оруулж, аав ээжийнх нь ажлыг хөнгөвчлөх зорилгоор 2017 онд тус цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байсан бол энэ хичээлийн жилд нийт хүүхдийн 40 хувь нь хамран сургах тойрогт багтсан Чингэлтэй, Баянгол дүүргийн айл өрх, иргэдийн хүүхдүүд хамрагдаж байна.

Сургуулийн өмнөх насны хүүхдүүдийн оюун ухаан, нийгэмшихүй, бие бялдрын хөгжлийг хангаж, тэднийг сургуульд бэлтгэх, хайрлан хүндэтгэж, өв тэгш, эрүүл чийрэг, өсөн бойжих, авьяас чадварыг нь нээн хөгжүүлэх, стандартад нийцсэн эрүүл, аюулгүй хоол хүнс, эрсдэлгүй орчинд хөгжих боломжоор хангаад байна.

“MNB-гийн хүүхдүүд“ цэцэрлэгийн хувьд багш хүүхэд нэг бүртэй ажиллах боломжтой байх бөгөөд тэдэнд амт чанар илчлэг сайтай хоол хүнс, жимс жимсгэнэ, хүнсний ногоогоор үйлчилж, ажлын өдрүүдэд 08:00 цагаас 20:00 цаг хүртэл ажилладаг онцлогтой.

Тус цэцэрлэг нь 2018-2019 оны хичээлийн жилд бага насны хүүхдийг өөртөө итгэлтэй, хамтач, нөхөрсөг, бие даах чадвартай, монгол ардын уламжлалт ёс заншлыг өвлүүлж, уламжлалт тоглоомоор хүүхдийг хөгжүүлэх, хүүхэд бүрийн төлөө багш, эцэг эх, олон нийтийн хамтын бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх зорилготой ажиллаж байна.

Хуваалцах