Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

MNB.MN сайт шилдгээр шалгарлаа

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг "Гранд Экспо-2015" санал асуулгын нэгдсэн дүн гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
MNB.MN сайт шилдгээр шалгарлаа
MNB.MN сайт шилдгээр шалгарлаа. Зураг: МҮОНРТ

Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгээс жил бүр зохион байгуулдаг "Гранд Экспо-2015" санал асуулгын нэгдсэн дүн гарлаа. Энэ удаад бизнесийн 13 салбарт хамрагддаг аж ахуйн нэгжүүдийг хэрэглэгчдийн санал асуулгаар өрсөлдүүлэн салбар тус бүрийн шилдгүүдийг шалгаруулжээ. Хэвлэл мэдээллийн салбарт МҮОНРТ-ийн MNB.MN сайт шилдгүүдийн нэгээр тодорлоо. Үндэсний олон нийтийн гэх тодотголтой MNB.MN сайт өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Монгол дахь өндөр хандалттай топ мэдээллийн сайтуудын нэг болж чаджээ. Тус сайтад дотоодын уншигчдаас гадна дэлхийн 173 орны 8160 хотоос уншигчид ханддаг.

Энэ арга хэмжээний үеэр Монголын зах зээлд хэдийнээ байр сууриа олж шинэ брэнд, шилдэг технологийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудыг ийнхүү шилдгээр тодруулсан юм.

Хуваалцах