Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“MNB спорт” сувгийн Ерөнхий продюсер шалгаруулж авна

Монголын Үндэсний Радио Телевизийн "MNB спорт” сувгийн Ерөнхий продюсер шалгаруулж ажилд авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“MNB спорт” сувгийн Ерөнхий продюсер шалгаруулж авна
“MNB спорт” сувгийн Ерөнхий продюсер шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Нэг. Монголын Үндэсний Радио Телевизийн "MNB спорт” сувгийн Ерөнхий продюсер шалгаруулж ажилд авна.

Тавигдах шаардлага:

  • Сэтгүүлч эсвэл найруулагчийн мэргэжилтэй,

  • Хэвлэл мэдээллийн салбарт 3-аас дээш жил ажилласан туршлагатай

  • Англи хэлний ярианы болон бичгийн дундаас дээш түвшний мэдлэгтэй

  • Хамт олныг удирдан зохион байгуулах, багаар ажиллах болон харилцааны өндөр соёлтой, стратегийн болон үйл ажиллагааны төлөвлөлт хийх, хэрэгжүүлэх, хариуцлага хүлээх чадвартай байх

  • Спортын мэдлэгтэй, телевизэд ажиллаж байсан бол давуу тал болно

Бүрдүүлэх материал:

  • Дэлгэрэнгүй анкет /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/

  • Их, дээд сургууль төгссөн диплом болон бусад материалыг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

  • Урьд ажиллаж байсан байгууллага, хүмүүсийн тодорхойлолт

  • 1 хувь цээж зураг

  • Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2017 оны есдүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз

Хүний нөөцийн алба

Утас: 11 325802

Цахим хуудас:www.mnb.mn

Хуваалцах