Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“MNB-тэй танилцах аялал”-д урьж байна

МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанаас зохион явуулдаг “MNB танилцах аялал” нь МҮОНРТ-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, мэргэжлийн радио, телевиз хэрхэн үйл ажиллагаа явуулж,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“MNB-тэй танилцах аялал”-д урьж байна
“MNB-тэй танилцах аялал”-д урьж байна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн Олон нийттэй харилцах албанаас зохион явуулдаг “MNB Танилцах аялал” нь МҮОНРТ-ийн үйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр танилцуулж, мэргэжлийн радио, телевиз хэрхэн үйл ажиллагаа явуулж, нийтлэл нэвтрүүлгээ бэлтгэн хүргэдэг талаар өөрийн биеээр үзэж танилцаж, уран бүтээлчтэй уулзаж, ярилцах боломжтой нэг өдрийн аялал юм.

Хамрах хүрээ:

Ерөнхий боловсролын сургуулийн 12-оос дээш насны сурагчид, оюутан залуус болон иргэд хамрагдана. Танилцах аялалын захиалгыг дараах хэлбэрээр ирүүлнэ.

Үүнд:

1. МҮОНРТ-ийн Байгууллагын хөгжлийн газар, ОНХА-нд шуудангаар
2. Олон нийттэй харилцах албаны 318971 дугаарын утас, факсаар
3. МҮОНРТ-ийн info@mnb.mn цахим шуудангаар
4. МҮОНРТ-ийн төв байранд

Анхаарах зүйлс:

Албан бичгийн хавсралтад ”MNB –тэй танилцах аялал”-ын зочдын овог нэр, регистрийн дугаар, харилцах утас зэргийг үнэн зөв мэдээлсэн байх ба гадаадын зочдын хувьд гадаад паспортын хуулбарыг /визийн хугацаатай хэсэг/ оруулна. Хүсэлт ирүүлэхдээ холбоо барих хүний нэр, утгыг заавал бичнэ.

МҮОНРТ-ийн төв байр нь Улсын онц чухал объект учир зочид заавал биеийн байцаалтаа авч ирнэ. Аяллын нэг багийг 15-20 хүний бүрэлдэхүүнтэйгээр явуулна.

Хуваалцах