Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" төслийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулна

“VIII.5.3.2, МҮОНРТ-ийн MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл”-ийн төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна.

MNB тендер

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
"MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" төслийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулна
"MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл" төслийн нийлүүлэгчийг сонгон шалгаруулна. Зураг: МҮОНРТ

Огноо: 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “VIII.5.3.2, МҮОНРТ-ийн MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл”

Тендер шалгаруулалтын дугаар: МҮОНРТ- VIII.5.3.2

“VIII.5.3.2, МҮОНРТ-ийн MNB World, MNB Sport сувгийн эфирийн өргөтгөл”-ийн төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай тендер ирүүлэхийг урьж байна.

- Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно.

- Тендерийн баримт бичгийн төлбөрийг Төрийн банкин дах МҮОНРТЕЛЕВИЗ-ийн 100 000 198 061 тоот дансанд төлсөн байна.

- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

1. Борлуулалтын хэмжээ: 2015, 2016, 2017 онуудын борлуулалтын орлогын арифметик дундаж нь тендерт санал болгож байгаа үнийн дүнгээс багагүй байна.

2. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.

3. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016, 2017 онуудын жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан ирүүлнэ.

4. Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 5 жилийн хугацаанд тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй барааг доод тал нь 1 удаа нийлүүлсэн туршлагатай байна. /Гэрээ болон гэрээ дүгнэсэн актыг ирүүлнэ./
5. Тендерийн баталгааны дүн: 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөг

Тендерийн баталгааг баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна. Тендерийн баталгааны хугацаа 2018 оны 07 дугаар сарын 12-ны өдрийг дуустал

Тендерийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14.30 цагаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 05 дүгээр сарын 07-ны өдрийн 15.00 цагт МҮОНРТ-ийн Мэдээллийн төвд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг
Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр
Харилцах утас: +(976) - (11)-327944-2211,
+(976) - (11)-70117004-2211,
Цахим хаяг: www.mnb.mn, www.tender.gov.mn




Хуваалцах