"MNB World" суваг "Гран-При" шагналын эзнээр тодорлоо
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн 10 дахь жилдээ бизнес эрхлэгчдийг дэмжсэн хэвлэл, мэдээллийн кампанит ажлыг өрнүүлж байна. Энэ сарын 30-нд оны онцлох үйл явдал,
Мэдээллийн алба

- “GrandAwards-50” наадмын шилдгүүдийг нэрлэж байна -
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн 10 дахь жилдээ бизнес эрхлэгчдийг дэмжсэн хэвлэл, мэдээллийн кампанит ажлыг өрнүүлж байна. Энэ сарын 30-нд оны онцлох үйл явдал, маркетингийн онцгой шийдлүүд, бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, импортлогчид, уул уурхай, эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, хэвлэл мэдээлэл, урлаг соёл, спортын салбарынханд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдах нь. Шагнал хүртсэн компаниудыг infomongol.mn, shilen.mn мэдээллийн сайтуудаар дамжуулаад жилийн хугацаатай сурталчилах ажлын нээлт эл өдөр тохиох аж.
Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэнгийн үйл ажиллагаа жилээс жилд өргөжиж, гишүүн байгууллагын тоо ч өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Тус хамт олон энэ жил “Ням ном” хэвлэлийн газартай хамтран монгол орон чөлөөт эдийн засагт шилжсэн цагаас нийгмийн бүх л салбарт гол үүрэг гүйцэтгэсэн бизнесменүүд, улс төрчид, урлаг соёл, спортын шилдгүүдийн төлөөллүүдийн амьдралын намтар, ярилцлага бүхий “50 чухал хүн” номыг эмхэтгэн, худалдаанд гаргасан. 2019 оны нэгдүгээр сард “Mонголыг өөрчлөх хүмүүс” номын нээлт хийхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Цаашид “Амьдрал” цуврал номыг нэр нөлөө бүхий 20 эрхмийн ажил, алдаа оноо, амжилт ололт гэсэн гурван бүлэгт эмхэтгэн нийтлүүлэхээр ажиллаж байгаа аж.
Сүүлийн жилүүдэд гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих олон талт ажлыг хийж гүйцэтгэн, зах зээлд таниулж, борлуулалтыг нэмэгдүүлэх нөхцөл байдлаар хангаж ирлээ. Мөн хилийн чанадад үндэсний бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, экспортлох ажлын эхлэлийг тавьсан юм. Дотоодод ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор хилийн чанад дахь харилцаа холбоогоо өргөтгөн, БНХАУ, Солонгос, Тайвань, Япон улсаас гарааны бизнес эрхлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчдэд тоног төхөөрөмж зуучлах, “Итгэлцлийн зээл” аяныг эхлүүлэхээр гэрээ, хэлцлийн түвшинд хүрээд байна. Энэхүү төсөлд улс орнуудын худалдааны байгууллага, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид, дэлхийн тэрбумтнүүд, олон улсад нөлөө бүхий хүмүүнлэгийн сангууд, монголын топ аж ахуйн нэгжүүд хамрагдана гэхээр онцлогтой.
МММ-ийн Хүрээлэнгийн дэргэд байгуулагдсан “Нандин хөгжил” сан нь “Гэр бүлийн боловсрол дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж эхэллээ. “Дулаан орчин-Халуун сэтгэл” аяны хүрээнд өрхийн үйлдвэрлэгчдийн ажлын байрыг орчин цагийн, дэвшилтэт технологиор үйлдвэрлэсэн материалаар дулаалж, ажлын орчныг сайжруулах, ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалахын тулд агаар шүүгч тавих зэрэг ажлыг хэрэгжүүлж байна. Нийслэлийн дүүргүүдэд хүлэмжийн аж ахуй эрхлэх, хүнсний ногоо тариалах, оёдол эсгүүр, хэлний гээд 16 төрлийн сургалт бүхий “Эко зуун” зуслангийн ажлыг эхлүүлжээ.
Бизнесменүүд дунд Grand нэрээр танигдсан сурталчилгааны кампанит ажил энэ жилийн хувьд салбар тус бүрийн 50 бизнес эрхлэгчийг нэрлэж байна.
“GrandAwards-50” наадмын шагналтнууд: ГРАНД цом
- САКУРА бүрэн дунд сургууль
Улс орны хөгжил дэвшлийн түүчээ нь бидний гэрэлт ирээдүй юм. Иймд МММ-ийн Хүрээлэн GrandAwards наадмын шилдгийн шилдэг Grand цомын эзнээр боловсролын байгууллагыг нэрлэлээ.
Сакура Олон улсын сургууль 1999 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсын ууган хувийн сургуулиудын нэг юм. 2018 онд их бүтээн байгуулалтын ажил хийгдэж шинэ сургуульдаа орсон. Шинэ барилга нь нийт 10.000 орчим м.кв талбайтай бөгөөд 50 гаруй анги танхим, хими, биологи, мэдээлэл зүй, физикийн иж бүрэн лабораторитой. Англи, япон хэлний кабинет, уран зураг, баримал, шатар, бүжиг, дуу хөгжим зэрэг чиглэл тус бүрээр тохижуулсан дугуйлангийн танхимуудтай. 200 хүний суудалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан урлагийн заал, 150 хүүхдийг нэг дор хүлээн авах хүчин чадалтай хоолны газартай.
Түүнчлэн орчин үеийн номын сан, номын фонд, видео хичээлийн танхим, компьютерийн иж бүрэн кабинет гэх мэтчилэн сурагч хүүхдүүдийн хөгжилд бодит дэмжлэг үзүүлэхүйц орчинг бүрдүүлсэн болно. Нийт багш нарын 80% нь эрдмийн зэрэг цолтой. Спортын их мастер, Дэлхийн шатрын холбоо буюу ФИДЕ-н олон улсын хэмжээний их мастер, Монгол улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул зэрэг багш нар нь нэг хамт олон болон ажиллаж байна. Нийт төгсөгчдийн 40 хувь нь Японд суралцаж, эрдэмтэй, хүмүүнлэг монгол хүн бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа.
Японы Нагаока болон дэлхийн бусад их дээд сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж, эх орондоо ихийг бүтээх боловсон хүчин бэлтгэх суурийг тавилцаж байна. Сурагчдаа эх орон, эх хэл, байгаль дэлхийгээ хайрлан хүндэлдэг, эрхэмлэдэг болгон төлөвшүүлэхийн тулд хүсэл сонирхолд нь нийцсэн шинэлэг, орчин үеийн эрэлт хэрэгцээг хангахуйц сургалт, хүмүүжлийн ажил зохион байгуулахыг чухалчилж ирсэн хамт олон юм.
Оны онцлох бизнес эрхлэгч-НАРАНГЭРЭЛИЙН СОЛОНГО
Гран-При шагналтнууд:
- Байгаль орчин, аялал жуулчлал: Цолмон тревэл ХХК
- Банк, санхүү: Бичил глобус ББСБ
- Дэд бүтэц: Компорт импекс ХХК
- Маркетингийн салбар: Nafa брэнд \Н.Солонго\
- Бүтээн байгуулалт: Арцат вилла \Хөрш заанууд ХХК\
- Боловсрол: МУИС
- Эрүүл мэнд: Grandmed эмнэлэг
- Сувилал: Баатарван амралт сувиллын газар
- Худалдаа: Shiseido Mongolia ХХК
- Үл хөдлөх хөрөнгө зуучлал: Mesko consulting
- Хүнсний үйлдвэр: Жигд хүч ХХК
- Хөнгөн үйлдвэр: Хайрын хурим
- Үйлчилгээний салбар: Luxury standart Mongolia ХХК
- Телевиз: MNB World /МҮОНТ/
- Сонин: Өдрийн сонин
- Олны таашаалд нийцсэн онцгой брэнд: Ивээл брэнд
- Шингэн хүнс: Чингис шар айраг
ТОП шагналтнууд:
- Жуулчны бааз: Леона ресорт
- Шоу интертаймент: Үүр ариг ХХК, Д.Ариунболд СТА \Хилийн чанад дахь соёлын сурталчилгаа\
- Шоу интертаймент: Хар сарнай С.Амармандах \Оны онцлох эрэлттэй дуучин\
- Барилгын материал үйлдвэрлэгч: Гурван марал ХХК
- Хуулийн фирм: Алтан гэрэгэ \Р.Булгамаа\
- Эрүүл мэнд: IB эмнэлэг
- Тур оператор: Green Travel ХХК
- Зочид буудал: Цэцэг зочид буудал
- Үйлдвэрлэл: Three Flames ХХК
- Эрүүл мэнд: Лазанте эмнэлэг
- Гоо засал: Тэнгэр вилла ХХК
- Үйлчилгээ: Naru foto studio
- Гоо засал: Белла бьюти ХХК
- Шоу интертаймнет: Жижгээ&Цогтоо ТББ
- Хүргэлтийн үйлчилгээ: Хүннү грийл ХХК
- Оны оносон үйлчилгээ: Clean Air Mongolia ХХК \Оны онцгой шийдэл\
- Эрүүл мэнд: “Сүхбаатар” эмнэлэг
- Импорт: Хос билгүүн зул ХХК
- Сургалт: “Miss&Gentelman” development agency
- Олон нийтийн байгууллага: Монголын Сайтын Холбоо
- Олон нийтийн байгууллага: Монголын Сайтуудын Хөгжлийн Нэгдсэн Холбоо
- Олон нийтийн байгууллага: Монголын Үйлдвэржилт Инновацийн Төв
- Харуул хамгаалалт: Мөнхийн хамгаалалт
- Харуул хамгаалалт: Хар сүлд
- Телевиз: МN25 \Үндэсний контентууд\
- Телевиз: ТВ8 \Тавилан нэвтрүүлэг\
- Телевиз: Eagle \Мэдээллийн хөтөлбөр\
- Телевиз: ECO tv
- Телевиз: NTN \Мэдээ\
- Сэтгүүл: Соронз
- Сэтгүүл: Папараци



















