Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“MNB WORLD” суваг өнөөдөр туршилтын эфирээ цацна

Ингэснээр Монголын түүх соёл, өв уламжлал, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг нийгмийн бүх салбарын хөгжлийг харуулсан олон төрлийн контент англи хэлээр та бүхэнд хүрэх юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“MNB WORLD” суваг өнөөдөр туршилтын эфирээ цацна
“MNB WORLD” суваг өнөөдөр туршилтын эфирээ цацна. Зураг: МҮОНРТ

МҮОНРТ-ийн “MNB WORLD” суваг өнөөдөр туршилтын эфирээ цацах гэж байна. Ингэснээр Монголын түүх соёл, өв уламжлал, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал зэрэг нийгмийн бүх салбарын хөгжлийг харуулсан олон төрлийн контент англи хэлээр та бүхэнд хүрэх юм.

Монгол Улсынхаа түүх, ёс заншил, өв уламжлалыг гадаадын үзэгч сонсогчдод сурталчлан таниулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч буй Монголчууддаа улс орных нь тухай мэдээллийг хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий үндэсний хэмжээний анхны англи хэлний суваг "MNB World"-ийн туршилтын эфирийг үзэгч та бүхэн 2018 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Юнивишн, Скаймедиа, MNBC, Монгол Сат, Ддиш, Сансар кабелийн телевизүүдийн 68-р сувгаар хүлээн авч үзэх боломжтой.

Эх орноо дэлхий дахинд сурталчлан таниулах эрхэм зорилготой “MNB WORLD” сувгийн нээлтийн ажиллагааг өнөөдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 17:30 цагаас МҮОНРТ-ийн Үндэсний телевиз, "Монголын мэдээ" телевиз, "MNB Sport" суваг, MNB.MN сайт шууд дамжуулан үзүүлнэ.

Хуваалцах