“MNB World” сувагт ажилтан сонгон шалгаруулж авна
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “MNB WORLD” сувагт найруулагч, нэвтрүүлэгч, зураглаач сонгон шалгаруулж авна.
Мэдээллийн алба

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн “MNB WORLD” сувагт найруулагч, нэвтрүүлэгч, зураглаач сонгон шалгаруулж авна.
НАЙРУУЛАГЧ
Тавигдах шаардлага:
Телевизийн найруулагч мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Найруулагчийн ажлын туршлагатай, телевизийн ажлын онцлогийг сайтар мэддэг
Англи хэлний яриа болон бичгийн чадвартай
Компьютерийн мэргэжлийн программуудыг эзэмшсэн,
Найруулах, бичиж боловсруулах, бусадтай харилцах, ярьж ойлгуулах, техникийн ба дизайны шийдэл гаргах, ажлын ачаалал даах чадвартай байх
Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
НЭВТРҮҮЛЭГЧ
Тавигдах шаардлага:
Дээд боловсролтой, соёл урлагийн болон радио телевизийн чиглэлийн мэргэжилтэй
Эфирийн зөв төрхтэй
Англи хэлний өндөр чадвартай
Мэдээ, мэдээлэл, нийтлэл нэвтрүүлгийг мэргэжлийн өндөр түвшинд уншиж хөтлөх чадвартай
Өөрийгөө хөгжүүлж, мэргэжлээрээ байнга өсөх чадвартай
ЗУРАГЛААЧ
Тавигдах шаардлага:
Телевизийн зураглаачийн мэргэжилтэй, бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
Ажлын туршлагатай, телевизийн ажлын онцлогийг сайтар мэддэг
Англи хэлний яриа болон бичгийн чадвартай
Техникийн болон уран сайхны бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай байх
Тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
Дэлгэрэнгүй анкет, 2% цээж зураг /mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорхи хаягаар ирүүлнэ үү.
Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802


















