Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Мод бэлтгэхээр явсан хүмүүжигч нас баржээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь 439 дүгээр хаалттай хорих ангийн хүмүүжигч нас барсан хэрэг энэ сарын 26-нд гарчээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Мод бэлтгэхээр явсан хүмүүжигч нас баржээ
Мод бэлтгэхээр явсан хүмүүжигч нас баржээ. Зураг: МҮОНРТ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Булган аймаг дахь 439 дүгээр хаалттай хорих ангийн хүмүүжигч нас барсан хэрэг энэ сарын 26-нд гарчээ. Тодруулбал, хорих ангиас мод бэлтгэхээр гарсан хүмүүжигч нарыг тээвэрлэж явсан “Фортер” автомашин осолдож, нэг хүн нас барч, гурван хоригдол хүнд гэмтсэн байна.

Өнгөрсөн долоо хоногт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төв, орон нутгийн удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөн Улаанбаатар хотод болсон. Дээрх хорих ангийн удирдлагууд зөвлөгөөнд оролцох үеэр эл хэрэг гарсан аж.

Хуваалцах