Могойн голын ил уурхайн нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлохыг зогсоов
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/126 тоот удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Мэдээллийн алба

Могойн голын ил уурхайн нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг зогсоов. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/126 тоот удирдамжийн хүрээнд Хөвсгөл аймгийн мэргэжлийн хяналтын газраас Могойн голын ил уурхайн нүүрс олборлолтын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ.
Шалгалтын явцад уурхайн геологийн 1-3 огтлолт болон нурах эрсдэлтэй хэсэгт нүүрс олборлох үйл ажиллагаа явуулахыг түр хугацаагаар зогсоосон байна. Энэ хугацаанд хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, уурхайн аюулгүй параметрүүдийг хангаж ажиллахыг зөвлөжээ.



















