Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол бичгийн анхан шатны 30 цагийн сургалт зохион байгууллаа

Сургалтад хамрагдсан албан хаагчид уран бичлэг бичиж байгууллага дотроо үзэсгэлэн гарлаа.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бичгийн анхан шатны 30 цагийн сургалт зохион байгууллаа
Монгол бичгийн анхан шатны 30 цагийн сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

“Алсын хараа-2050”-ийн Монгол хэл, бичгээ үндэсний үнэт зүйлийн бүрдэл болгон иргэн бүр чанартай эзэмшиж хэрэглэж хэвшинэ хэмээх зорилтын хүрээнд Соёлын яам болон харьяа байгууллагууд албан хаагчдадаа анхан болон дунд шатны сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал8 Монгол Улсын Үндэсний номын сан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр -III”-ын хэрэгжилтийг хангах, “Хос бичигтэн байгууллага” болох, Монгол бичгийн хэрэглээний орчин бүрдүүлэх үүднээс Соёлын байгууллагуудаа түүчээлэн номын сангийн ажилтан, албан хаагчдынхаа дунд Монгол бичгийн анхан шатны 30 цагийн сургалт зохион байгууллаа. Сургалтад хамрагдсан албан хаагчид уран бичлэг бичиж байгууллага дотроо үзэсгэлэн гарлаа.

Хуваалцах