Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагчид чууллаа

Одоогийн байдлаар ӨМӨЗО-ны зүгээс манай орны хөдөө аж ахуй, ногоон байгууламж, уул уурхай, хүнс зэрэг салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагчид чууллаа
Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хөрөнгө оруулагчид чууллаа. Зураг: МҮОНРТ

Монгол, БНХАУ-ын ӨМӨЗО-ны худалдаа, хөрөнгө оруулалтын форум өнөөдөр амжилттай зохион байгууллагадлаа.

Энэ үеэр ӨМӨЗО-ны 134 аж ахуйн нэгжийн 60 гаруй төлөөлөгч, манай улсын 120 аж ахуйн нэгжийн 60 албаны хүн оролцож нийгмийн бүхий л салбарт хамтран ажиллах хэлэлцээрийг хийж, 12 гэрээнд гарын үсэг зурав.

Мөн 400 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийх гэнэ.

Одоогийн байдлаар ӨМӨЗО-ны зүгээс манай орны хөдөө аж ахуй, ногоон байгууламж, уул уурхай, хүнс зэрэг салбарт түлхүү хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгээ илэрхийлсэн юм.

ӨМӨЗО-ын бизнес эрхлэгчдийн зүгээс Замын-Үүд дэх бүтээн байгуулалтыг сэргээж, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Б.Сэргэлэн

Хуваалцах