Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол бөхөнг сэргээн нутагшуулах Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэв

“Монгол бөхөн хамгааллын менежментийн өнөө ба ирээдүй” уулзалтыг зохион байгуулжээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол бөхөнг сэргээн нутагшуулах Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэв
Монгол бөхөнг сэргээн нутагшуулах Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэв. Зураг: МҮОНРТ

Монгол бөхөнг хамгаалах зорилгоор 1993 оны УИХ-ын 83 дугаар тогтоолоор Шарга-Манханы байгалийн нөөц газрыг бий болгож улсын тусгай хамгаалалтад авсан. Хуульд зааснаар Байгалийн нөөц газрын менежментийг хариуцагч нь орон нутаг байдаг. Гэвч төсөв мөнгөний хүрэлцээгүйгээс шалтгаалж тус байгалийн нөөц газрын хамгааллын менежмент сул байгаа юм. Үүнийг хэрхэн сайжруулж, шийдэх талаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Монгол бөхөн хамгааллын менежментийн өнөө ба ирээдүй” уулзалтыг зохион байгуулжээ.

Энэ үеэр оролцогчид илэн далангүй ярилцаж, Хамтын менежментийн зөвлөл байгуулахаар санал нэгджээ. Түүнчлэн Хамтын менежментийн зөвлөлийн дүрэм журам, бүтцийг тодорхойлох ажлын хэсгийг таван хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар ахлахаар тогтсон байна. Мөн монгол бөхөнг сэргээн нутагшуулах, бөхөн нутагшдаг Хүйсийн говийг улсын тусгай хамгаалалтад авах асуудалд талууд анхаарч ажиллахаар болов.

Хуваалцах