Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЭрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
1/2
Улс төр

Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол, Чехийн бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжүүдийн шууд харилцааг бэхжүүлэх зорилготой Монгол–Чехийн бизнес уулзалтыг БНЧУ-ын Элчин сайдын яам, МҮХАҮТ болон БНЧУ-ын Эдийн засгийн танхим хамтран зохион байгууллаа.

Уулзалтад Чехийн 20 гаруй, Монголын 30 гаруй бизнесийн төлөөлөл оролцож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, хүнс, эрүүл мэнд, технологи, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэв.

Уулзалтыг МҮХАҮТ-ын Дэд захирал Ч.Баттулга нээж, БНЧУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопил, БНЧУ-ын Эдийн засгийн танхимын Дэд ерөнхийлөгч Радек Якубский нар оролцож, хоёр орны бизнес, худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Мөн Монголын хөдөө аж ахуйн бизнес эрхлэгчдийг Чехийн олон улсын үзэсгэлэн, арга хэмжээнд оролцуулах, дэвшилтэт технологи, туршлагыг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах боломжийг онцлов.

Уулзалтын төгсгөлд хоёр орны бизнес эрхлэгчид B2B уулзалт хийж, хөрөнгө оруулалт, нийлүүлэлт, хамтарсан төсөл болон цаашдын бизнесийн түншлэлийн талаар санал солилцлоо.

Хуваалцах