Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

НИТХ-ын ээлжит хуралдаанаар Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
НИТХ-ын ээлжит хуралдаанаар Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
НИТХ-ын ээлжит хуралдаанаар Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ. Зураг: МҮОНРТ

НИТХ-ын ээлжит IX хуралдаан өнөөдөр /2026.11.09/ болж байна. Хуралдаанаар,

  • 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил, арга хэмжээ, түүний хэрэгжилтийн талаарх танилцуулга

  • Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

  • Хотын албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

  • Зээллэгийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ (Эмээлт эко аж үйлдвэрийн парк)

  • Төр хувийн хэвшлийн түншлэлийн төслийн зориулалтаар газар ашиглуулах тухай

  • “Багануур нүүрс-химийн үйлдвэр” ХХК байгуулах тухай

  • “Сэлбэ 20 минутиын хот корпорац” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай

  • Байгалийн хийн түлшний хангамж, хийн эрчим хүчний эх үүсвэр төслийн түншлэлийн гэрээ байгуулах эрх олгох тухай

  • Аялал жуулчлалын бүсийн менежментийн үйлчилгээг гүйцэтгүүлэх гэрээний хэрэгжилтийн талаарх танилцуулга

  • Нийслэлийн ИТХ-ын хуралдааны дэг шинэчлэн батлах тухай

  • Сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн хугацааг сунгах тухай

  • Тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай (Кибер аюулгүй байдлын хороо байгуулах тухай) зэрэг асуудлыг хэлэлцэнэ

Хуваалцах