Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн хурал болов

Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал /2022.12.08/ НҮБ-ын байранд боллоо. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, төслийн удирдах зөвлөлийн дарга С.Зулпхар, дотоодын шилжилт хөдөлгөөний асуудлыг үндэс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн хурал болов
“Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн хурал болов. Зураг: МҮОНРТ

Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын “Монгол дахь дотоодын шилжилт хөдөлгөөнийг ойлгож удирдах нь” төслийн Удирдах зөвлөлийн хурал /2022.12.08/ НҮБ-ын байранд боллоо.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, төслийн удирдах зөвлөлийн дарга С.Зулпхар, дотоодын шилжилт хөдөлгөөний асуудлыг үндэсний хууль эрх зүй болон төлөвлөлтөд хэрхэн тусгах талаарх шийдлийн зураглалыг боловсруулж байгаа явцын талаар танилцуулсан.

Удирдах зөвлөлийн хурлаар төслийн хэрэгжилт, хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн шилжилт хөдөлгөөний талаар үндэсний хэмжээнд хийсэн судалгааны үр дүн, цаашид хийх ажил арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Удирдах зөвлөлийн хуралд УЗ-ийн дэд дарга Шдейцарын Хөгжлийн Агентлагийн дэд дарга Бенуа Мейэр-Биш, ОУШХБ-ын Хятад, Монголын төлөөлөгчдийн газрын тэргүүн Н.Жьюзеппе Крочетти, ОУШХБ-ын Монгол дахь хөтөлбөрийн менежер Даниел Сэм болон бусад оролцогч оролцогч талын төлөөлөл, албаны хүмүүс оролцлоо гэж ХНХЯ-аас мэдээлэв.

Хуваалцах