Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй санал солилцлоо

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д. Нарантуяа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хүлээн авч уулзлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй санал солилцлоо
Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгчтэй санал солилцлоо. Зураг: МҮОНРТ

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Ерөнхий захирал Д. Нарантуяа Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Алекс Хайкенс хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгч, мэргэжилтэн Ч.Батаа, Азийн хөгжлийн банкны зөвлөх М.Оюунболор нар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс төлөөлөл болон ЭША С.Цэгмэд, ГХТХХ мэргэжилтэн Э.Дэшигжав нарын бүрэлдэхүүнтэйгээр уулзалтыг зохион байгуулав. Албан уулзалтаар орчны эрүүл мэнд ялангуяа агаарын бохирдолд хүүхдүүд хамгийн их өртөж байгаа талаар голчлон авч ярилцлаа.

Мөн гэрийн доторх агаарын бохирдол, орчны тандалтын тогтолцоо, хүүхдийн сэтгэцийн эрүүл мэнд зэрэг асуудлын хүрээнд санал солилцов. Энэ үеэр хүчилтөрөгчийн коктейл агаарын бохирдолтоос хамгаалахгүй талаарх зөв ойлголтыг ард иргэдэд өгөх талаар анхаарч ажиллахаар боллоо. Уулзалтын төгсгөлд НҮБ хүүхдийн сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хоёр байгууллага цаашдын хамтын ажиллагааг улам өргөжүүлж, нягт болгож ажиллахаа илэрхийллээ.

Хуваалцах