“Монгол дахь зудын эрсдэл ба менежмент” чуулган болж байна
Чуулганд оролцогчид өвлийн улиралд хүйтний эрч чангарах давтамж нэмэгдэж байгаатай болон удаа дараагийн гангийн нөлөө зарим нутагт зудын эрсдэл бий болгож байгаа талаар хэлэлцэж, малчид ард иргэдэд анхааруулж байна.
Мэдээллийн алба

“Монгол дахь зудын эрсдэл ба менежмент” чуулган Улаанбаатар хотноо болж байна. Чуулганд оролцогчид өвлийн улиралд хүйтний эрч чангарах давтамж нэмэгдэж байгаатай болон удаа дараагийн гангийн нөлөө зарим нутагт зудын эрсдэл бий болгож байгаа талаар хэлэлцэж, малчид ард иргэдэд анхааруулж байна.
Илтгэгч нар сүүлийн 15 жилийн байдлаар Монгол оронд хараар хүйтрэх, гантай нутагт жил дараалан зудын эрсдэл нэмэгдэж байгааг онцолж байна. Мөн бэлчээрийн хүртээмж, малын тоо толгойг зохицуулах зөв менежмент хэрэгтэй байгаа талаар чуулганы үеэр хэлсэн юм.
“Монгол дахь зудын эрсдэл ба менежмент” мэдлэг солилцох чуулганы зохион багйуулагчдын эрдэм шинжилгээний ажилтан н.Нандинцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа чуулганд олон улсын эрдэм шинжилгээний байгууллагууд оролцож байгаа юм. Тэд цаг агаарын өөрчлөлтөд эртнээс бэлдэх, цаг агаарыг хурдан хугацаанд зөв урьдчилан тодорхойлох арга туршлагаасаа хуваалцаж байна. Үүгээр дамжуулж эрсдлийн үнэлгээг оновчтой гаргах, шуурхай арга хэмжээ авч болон талаар мэдээлэл өгч байна.


















