МҮОНРТ
Улс төр

Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо. Зураг: МҮОНРТ

Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ), түүний гишүүн улс орнууд хооронд байгуулсан Худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан 2026 оны 9 дүгээр сарын 14 өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.

Хуралдааныг Монголын талаас Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны асуудал хариуцсан сайд Андрей Слепнев нар хамтран даргалав. Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Гаалийн ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Үндэсний итгэмжлэлийн төв, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцов.

Харин ЕАЭЗХ-ны талаас Евразийн эдийн засгийн комисс, ОХУ, Бүгд Найрамдах Беларусь Улсын холбогдох яам, агентлаг, байгууллагын төлөөлөл, мөн Бүгд Найрамдах Буриад Улсын төлөөлөгчид оролцлоо.

бичвэр нарын зураг байж магад
Зургийн тодорхойлолт алга байна.
Хуваалцах