Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
1/3
Улс төр

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

ХЗ
Хууль зүй, дотоод хэргийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа. Зураг: МҮОНРТ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн: Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаа, шинжилгээний дүгнэлтийн үнэн зөв байдал, шинжээчийн хараат бус байдалд эргэлзсэн иргэдийн өргөдөл, гомдолд хууль зүйн үндэслэлтэй тайлбар, мэдээллийг шуурхай хүргэж, зөрчил дутагдлыг дахин давтан гаргуулахгүй байхад онцгойлон анхаарах шаардлагатайг онцоллоо.

Мөн алба хаагч бүр төрийн тусгай албаны нэр хүндийг эрхэмлэн, хууль тогтоомжийг чанд мөрдөж, төрийн албаны ёс зүй, сахилга бат, ажлын хариуцлагыг өндөр түвшинд сахиж, шударга, зөрчил дутагдалгүй ажиллах ёстойг тэмдэглэв.

Хууль зүй дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагааг илүү сайжруулах, хүний эрхийг хангах, иргэдийн итгэлийг бэхжүүлэх хүрээнд дараах чиглэлээр үүрэг өглөө.

Үүнд:

-Иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэх;

-Байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, ажлын бүтээмжийг дээшлүүлэх;

-Цахим шилжилтийг эрчимжүүлэх;

-Албаны сахилга, хариуцлага, дэг журмыг сайжруулах.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагатай хандаж, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах шинжлэх ухааны баталгаа болсон Шүүх шинжилгээний байгууллагын нийт ажилтан, албан хаагчдад талархал илэрхийллээ.

Хуваалцах