Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол эмч нарын баг Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ-д суралцана

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол эмч нарын баг Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ-д суралцана
Монгол эмч нарын баг Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ-д суралцана. Зураг: МҮОНРТ

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28-ыг нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар суралцах эрхийн бичиг олгосны дагуу олон улсын харилцагч мэргэжил нэгт байгууллагууд, их дээд сургуульд суралцуулахаар болжээ.

Эхний ээлжид БНСУ-д 26, БНЭУ-д 11, Япон улсад 8, ОХУ-д 4 нийт 49 эмч ажилчид багаараа суралцах юм.

Хуваалцах