Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК ШУТИС-ийн ГУУС-тай хамтран ажиллана

Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойд зориулсан “Газрын тос-2023” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК ШУТИС-ийн ГУУС-тай хамтран ажиллана
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК ШУТИС-ийн ГУУС-тай хамтран ажиллана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсад Газрын тосны салбар үүсч хөгжсөний 82 жилийн ойд зориулсан “Газрын тос-2023” эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн Газрын тос, өрөмдлөгийн салбараас зохион байгуулж байна.

Бага хурлын үеэр “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК болон ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн хооронд Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичигт “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал доктор Д.Алтанцэцэг, ШУТИС-ийн Геологи, Уул уурхайн сургуулийн захирал доктор, дэд профессор К.Хавалболот нар гарын үсэг зурлаа.

Эх сурвалж: Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХХК

Хуваалцах