Монгол инженерийн бүтээсэн трамвайгаар зорчино
Цахилгаан тээвэр компанийн инженерүүд дотооддоо орчин үеийн технологи бүхий нийтийн тээврийн трамвай үйлдвэрлэхээр туршиж байгаа бөгөөд дэлхийд дөнгөж бий болж буй резинэн дугуйтай трамвайны шинэ технологийг нэвтрүүлэхээр зорьжээ.
Мэдээллийн алба

Цахилгаан тээвэр компанийн инженерүүд шинэ технологи бүхий трамвай үйлдвэрлэхээр туршиж байна. Дэлхийд дөнгөж бий болж буй резинэн дугуйтай трамвайны шинэ технологийг BRT систем гэж нэрлэдэг бөгөөд цахилгаанаар явдгаараа троллейбустай адил аж. Гэхдээ троллейбусыг бодвол хурдтай, дуу чимээгүй, тав тухтай, нэг дор 300-450 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэнэ.
Трамвайг Долоон буудлаас Шинэ нисэх хүртэлх 36 км урттай замд явуулахаар зураг төслийг нь гаргасан бөгөөд Азийн хөгжлийн банкны 212,0 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр хийхээр төлөвлөсөн байна. Шинэ нийтийн тээвэр 2018 оноос үйлчилгээнд явж эхлэх аж.


















