Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол иргэд АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах хугацааг сунгалаа

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол иргэд АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах хугацааг сунгалаа
Монгол иргэд АНУ-ын Н2 визийн хөтөлбөрт хамрагдах хугацааг сунгалаа. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамнаас 2019 онд түр хугацаагаар Н2 визээр ажиллах хүч авах гадаад орны жагсаалтыг шинэчлэн баталж, Монгол Улсыг энэхүү жагсаалтанд үргэлжлүүлэн хамруулахаар шийдвэрлэжээ. Ингэснээр манай улс АНУ-д түр хугацаагаар цагаачлалын бус ажиллах хүч нийлүүлэх Н-2А болон Н-2В визийн хөтөлбөрийг 2019 оны 1 дүгээр сарын 18-наас 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна.

Мөн 2019 оны жагсаалтад Мозамбик, Парагвай, Самоа улсыг нэмсэн бол Этиоп, Филлипин, Доминикан гэсэн 3 улсыг дээрх жагсаалтаас хасчээ.

Манай Улсын хувьд 2018 онд АНУ-ын хөдөө аж ахуйн Н2-А визийг 5 иргэн, хөдөө аж ахуйн бус Н2-В визийг 2 иргэн тус тус авчээ. Чингэхдээ тэд хувийн шугамаар АНУ-ын ажил олгогч нартай холбогдон ажлын байраа олж, одоо Мизүри, Хавай, Калифорни, Мэрилэнд зэрэг мужид ажиллаж байна.

Энэ дашрамд иргэдийг АНУ-д ажилд зуучилна, Н2 виз гаргана гэх нэрийдлээр иргэдийг бүртгэх, төлбөр хураамж авах зэрэг хууль бус, залилангийн шинжтэй үйлдэл гарч байгааг олон нийтэд анхааруулж байна. Эдгээр байгууллага нь АНУ-ын ЭСЯ, АНУ-ын Засгийн газартай ямар нэгэн хамаарал холбоогүйг Улаанбаатар дахь тус улсын ЭСЯ-наас албан ёсоор мэдэгдсэн байна.

Хуваалцах