Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Монгол хэл заах арга зүйг дэмжих” сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хилийн чандад Монгол хүүхдүүдэд монгол хэл соёлын сургалт явуулдаг багш нар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол хэл заах арга зүйг дэмжих” сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа
“Монгол хэл заах арга зүйг дэмжих” сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

БСШУСЯ, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран хилийн чандад Монгол хүүхдүүдэд монгол хэл соёлын сургалт явуулдаг багш нарт “Монгол хэл заах арга зүйг дэмжих” сургалтыг 2 дахь жилдээ зохион байгууллаа.

2018 онд зохион байгуулсан сургалтад нийт 15 багш хамрагдаж байсан бол энэ удаагийн сургалтад АНУ, Швед, Белги, Их Британи, ОХУ, БНСУ, Япон зэрэг улсаас монгол хүүхдүүдэд эх хэл, соёлын тухай заадаг 14 багш ирж оролцож байна.

Энэ удаагийн сургалтын онцлог нь дадлага ажил голлосон арга зүйн туршлагаа солилцох, энтертайнмент аргаар хүүхдэд монгол хэлийг хоёрдогч хэл болгон заах аргыг судлахаас гадна өөрсдийн санал бодлоо солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс цаашид хилийн чандад эх хэл соёлоо бяцхан иргэдэд зааж тэднийг хөгжүүлэх ажилд хүчин зүтгэж байгаа багш нарыг чадавхжуулах сургалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой байна.

БМДИ-ээс энэ удаагийн сургалтыг амжилттай удирдан зохион байгуулсан Сургалтын албаны дарга Ш.Оюунцэцэг Дэлхийн хүүхдийн академийн “Жуух бичиг”-ээр шагнагдлаа.

Хилийн чандад монгол хэл, соёлоо таниулах үйлсэд хүчин зүтгэж байгаа багш нар маань эх орондоо зуны дэлгэр цагт амрахаар ирсэн ч уг сургалтад хамрагдаж, бусад багш нараасаа харилцан туршлага солилцож, шинэ мэдлэг, мэдээлэл авсандаа сэтгэл хангалуун байгаагаа онцолж байлаа гэж БСШУСЯ-аас мэдээллээ.

Хуваалцах