Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Монгол хэлний орчуулгын программтай боллоо

Хятадын Үндэстний хэрэг эрхлэх газар долоон хэлний 16 төрлийн орчуулгын программыг хийж дуусгасан талаараа мэдээлжээ. Программыг бүтээх гол ажлыг Хятадын Орчуулгын төв хариуцаж Монгол, Төвд, Уйгар, Казах, Солонгос, И, Жуан гэсэн долоон хэлний орчуулгын програм бүтээсэн байна.

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол хэлний орчуулгын программтай боллоо
Монгол хэлний орчуулгын программтай боллоо. Зураг: МҮОНРТ

Хятадын Үндэстний хэрэг эрхлэх газар долоон хэлний 16 төрлийн орчуулгын программыг хийж дуусгасан талаараа мэдээлжээ.

Программыг бүтээх гол ажлыг Хятадын Орчуулгын төв хариуцаж Монгол, Төвд, Уйгар, Казах, Солонгос, И, Жуан гэсэн долоон хэлний орчуулгын программ бүтээсэн байна.

Үүнд "И хэлний цахим толь бичиг болон орчуулгын програм", "Жуан хэлний цахим толь бичиг болон орчуулгын программ", "Монгол, Төвд, Уйгар, Казах, Солонгос хэлний цахим толь бичиг болон орчуулгын программ ", "Төвд, Монгол, Уйгар, Казах, И хэлний word хүснэгтийг автоматаар өөрчлөх программ", "Хятад хэл болон долоон хэл хоорондын харьцуулсан хайлтын систем", "Казах хэл болон слав үсэг хооронд код солих программ" зэрэг программ багтаж байгаа аж.

Түлхүүр үг:орчуулгын программ
Хуваалцах