Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно

НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол Хүн” хүмүүжлийн аяны хүрээнд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно
"Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөн болно. Зураг: МҮОНРТ

НИТХ, Нийгмийн хөгжлийн хороо, Нийслэлийн Боловсролын газар хамтран 2020 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх “Монгол Хүн” хүмүүжлийн аяны хүрээнд “Монгол хүн бэлтгэхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт зөвлөгөөнийг өнөөдөр 12.00-15.00 цагийн хооронд Улаанбаатар паласын их танхимд зохион байгуулах гэж байна.

Зөвлөгөөнд Нийслэлийн 9 дүүргийн сургуулийн өмнөх боловсролын 3000 багш, удирдах ажилтан оролцох бөгөөд яам, нийслэл, дүүрэг, хороод, цэцэрлэгийнхээ түвшинд тулгамдаж буй 10 асуудлыг хэлэлцэнэ. Мөн эцэг эхчүүдэд зориулан гаргасан “Монгол Хүн” дижитал сэтгүүлийн нээлт болох аж.

Хуваалцах