Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Хятадын авто тээврийн төлөөлөгчид ээлжит уулзалтаа хийлээ

Монгол Улс болон БНХАУ-ын ШУӨЗО-ны авто тээврийн төлөөлөгчдийн 2018 оны ээлжит уулзалтыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгууллаа. Тус уулзалтад Монголын талаас Авто тээврийн үндэсний төв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Хятадын авто тээврийн төлөөлөгчид ээлжит уулзалтаа хийлээ
Монгол-Хятадын авто тээврийн төлөөлөгчид ээлжит уулзалтаа хийлээ. Зураг: МҮОНРТ

ШУӨЗО-той хиллэсэн боомтуудаар 100 мянга орчим зорчигч хилээр нэвтэрчээ

Монгол Улс болон БНХАУ-ынШУӨЗО-ны авто тээврийн төлөөлөгчдийн 2018 оны ээлжит уулзалтыг Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-аас зохион байгууллаа. Тус уулзалтад Монголын талаас Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ-ын дэд захирал Ш.Батсайхан тэргүүтэй албаныхан, БНХАУ-ын талаас ШУӨЗО-ны Зам,харилцаа, тээврийн танхимын дэд дарга, автотээврийн удирдах газрын намын хорооны дарга ЛьюПин тэргүүтэй төлөөлөгчид хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын авто тээврийн хэлэлцээр түүнийг хэрэгжүүлэх тухай протоколд гарын үсэг зурж, 2017 оны ээлжит уулзалтын протоколоор тохиролцсон асуудлуудын хэрэгжилт, хоёр улсын хооронд хийгдсэн ачаа, зорчигч тээвэрлэлтийн тоо хэмжээ, зөвшөөрлийн бичгийн ашиглалтын талаар харилцан тохиролцлоо. 2018 онд Монгол Улс, БНХАУ-ынШУӨЗО-той хиллэсэн авто замын хилийн боомтуудаар 11 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 52,496 тээврийн хэрэгсэл нэвтэрснээс 1120 суудлын автомашинаар 93,236 зорчигч бөгөөд 50,166 ачааны автомашинаар 1,098,922.7 тн ачаа, хилээр нэвтэрсэн мэдээлэл бий.

Булган-Такашикен боомтоор тээвэрлэлт, хил, нэвтрэлтийн асуудал, хил гаалийн асуудлаас гадна Ховд аймгийн Булган сумаас Булган-Такашикен боомтоор ШУӨЗО-ны Такашикен тосгон хүртэлх улс хоорондын зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тус уулзалтаар хэлэлцэн тохирч, 2019 оны ээлжит уулзалтын товыг тохирч, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Хуваалцах