Монгол-Хятадын бизнес форум энэ сард болно
Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум энэ сарын 31-нд болно.
Мэдээллийн алба

Эдийн засгийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум энэ сарын 31-нд болно.
Энэхүү хуралдааны хүрээнд хоёр орны хоорондох худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилгоор Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын захирагчийн алба, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран форумыг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байна.
БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юүэ фү хун, Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэй жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм.


















