“Монгол-Хятадын экспо” зохион байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар ярилцлаа
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Худалдааны тэнхимийн дарга Жань Хунфү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Мэдээллийн алба

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Худалдааны тэнхимийн дарга Жань Хунфү тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар 2023 оны есдүгээр сард Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод болох Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн ЭКСПО-ны зохион байгуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар харилцан санал солилцов.

“Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ удаагийн ЭКСПО-г зохион байгуулах бөгөөд хөрөнгө оруулалт, худалдааны хэлэлцээр, үзэсгэлэн худалдаа, хурал форум, соёлын солилцоо зэрэг арга хэмжээ болох юм.
Эх сурвалж: ХХААХҮЯ


















