Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Монгол-Хятадын эскпо” есдүгээр сард болно

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Монгол-Хятадын эскпо” есдүгээр сард болно
“Монгол-Хятадын эскпо” есдүгээр сард болно. Зураг: МҮОНРТ

Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд байгуулсан “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор “Монгол-Хятадын экспо” гурав дахь удаагийн арга хэмжээг 2019 оны есдүгээр сард Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хот болон Улаанцав хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Экспог үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалт гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөртэй байхаар төлөвлөж байна. Манай улсын аж ахуй нэгжүүд Хөх Хот, Улаанцав хотуудад болох үзэсгэлэнгийн үеэр бүтээгдэхүүнээ зарж борлуулах, цаашлаад Хятадын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах өргөн боломж бүрддэгээрээ чухал ач холбогдолтой.

Энэ удаагийн үзэсгэлэнд зочин орноор БНСУ, Израйль, Япон улсын төлөөлөл нээлтийн ажиллагаанд оролцох юм байна.

Хуваалцах