Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн хамтарсан “Талын манлайлагч” сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

М.
М.Тодхүү

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ
Монгол-Хятадын хамтарсан цэргийн сургуулилт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Зэвсэгт хүчин, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн хамтарсан “Талын манлайлагч” сургууль Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

“Гамшгийн район дахь хойшлуулшгүй авран хамгаалах, сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх нь” сэдвээр явагдаж буй уг сургуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний 200 орчим, БНХАУ-ын Ардын Чөлөөлөх армийн Бээжингийн цэргийн тойргийн 65 дугаар хорооны 70 гаруй цэргийн алба хаагчид оролцож, хичээлийн Цөмөрсөн замыг туулах, Шавартай замыг туулах, Зудын нөхцөлд авран туслах, Гал түймэртэй тэмцэх, Хотод болсон газар хөдлөлтийн үед авран туслах ажиллагаа явуулах, Ус цэвэршүүлэх цэг байгуулах, Хөдөлгөөнт цахилгаан хангамжийн үүсгүүрийг дэлгэн ажиллуулах, Нэрвэгдэгсдийн хотхон байгуулах, Эмнэлэгийн тусламж үзүүлэх гэсэн 9 цэгт сургалт явагдах юм.

Түлхүүр үг:гадаад харилцаа
Хуваалцах