Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн V форум эхэллээ

Манай улс БНХАУ-тай хамтын харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн V форум” Эрдэнэт хотод болж байна.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн V форум эхэллээ
Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн V форум эхэллээ. Зураг: МҮОНРТ

Манай улс БНХАУ-тай хамтын харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаа “Монгол-Хятадын хэвлэл мэдээллийн V форум” Эрдэнэт хотод болж байна. Энэхүү форумыг 2009 оноос хойш таван жил дараалан манай хоёр оронд ээлжлэн зохион байгуулж иржээ. Манай улсад болж байгаа энэ удаагийн форум “Монгол, Хятадын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, эрчимжүүлэх арга зам, боломж” сэдвийн хүрээнд явагдаж байна.

Форумд Монголын талаас МСЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ц.Мөнхтөр, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга В.Сумъяасүх нар Хятадын талаас ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Чень Баочюан, Хятадын төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн зургаадугаар газрын дэд дарга Көү Чи, БНХАУ-ын ЭСЯ-ны соёлын зөвлөх Вэй Хуншэн нарын албаны хүмүүс оролцож буй юм.

Хятадын талаас 17 төлөөлөгч форумд оролцож, таван сэтгүүлч сурвалжилж байгаа бол Монголын талаас 40 гаруй төлөөлөгч оролцож Орхон аймгийн болон нийслэлийн сэтгүүлчид сурвалжилж байна.

Мөн форумд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ихэд ач холбогдол үзүүлж мэндчилгээ явуулсан бөгөөд хоёр орны өндөр дээд түвшний түншлэл хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ форум чухал үүрэгтэйг онцлоод цаашид жил бүр зохион байгуулахыг уриаллаа.

Хуваалцах