Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ
Монгол, Хятадын хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны дөрөвдүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.

Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу хоёр улсын хилийн Бургастай-Лаоемяо авто боомт нь хоёр талын шинжтэй байнгын ажиллагаатай боловч цар тахлын улмаас 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 1 жил 4 сар гаруй хугацаанд хаалттай байсны эцэст ийнхүү нээгдэж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын тээвэрлэлт сэргэж байна.

Хуваалцах