Монгол наадмын холбогдолт үгийн утга, бэлэгдэл
Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг /2022.07.07/
Мэдээллийн алба

Монголын радиогийн уран бүтээлчдийн бэлтгэсэн “Өсөхөөс сурсан үндэсний хэл” нэвтрүүлэг /2022.07.07/
- “Монгол наадмын холбогдолт үгийн утга, бэлэгдэл” сэдвээр ШУА-ийн ХЗХ-ийн ажилтан доктор Г.Гэрэлмаа, доктор Ц.Эрдэнэбат нартай ярилцсан ярилцлага сонсгоно.
- "Хөх дурсгал” булан: Эртний бичгийн мэргэдийн тухай цувралаар: Эрдэмтэн Лхамсүрэнгийн Хүрэлбаатарын судалгаанаас 1781-1848 оны хооронд амьдарч байсан, “Хоёр дүрийн Богдын номын ёнзин багш Бари лам Дамцагдорж”-ийн намтар, бүтээлийн тухай сонсгоно.
“Хэлц үг” булан: ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн ажилтан доктор С.Энхжаргал оролцож “Уургийн морь шиг” хэмээх хэлц үгийн утга тайлбарлана.
“Мартагдсан Монгол үг” булан: МУИС-ийн багш, доктор, профессер Агвааны Пүрэвжанцан оролцож “аруухан, аугаа, аймсах, адарга, аданга” зэрэг үгийн утга тайлбарлана.
“Орчуулж болох үг” булан: “радио, цацраг, радиус” зэрэг үгийн утга тайлбарлана.
Mongolian National Radio · Монгол наадмын холбогдолт үгийн утга, бэлэгдэл


















